Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Өвлийн ЭЕШ-ын бүртгэл хаагдахад дөрөв хоног үлдлээ

П.ЛХАГВАЖАРГАЛ

Шалгалтын бүртгэл “EYESH.EEC.MN” сайтаар явагдаж байна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварын түвшинг тогтоох элсэлтийн ерөнхий шалгалт болон эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэл, бичгийн шалтгалтыг  2022 оноос жилд хоёр удаа зохион байгуулж байна. Тодруулбал, 2024 оны өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5-8-ны өдөр зохион байгуулах юм. Энэхүү шалгалтад 2024 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн хүмүүс хамрагдах бөгөөд  Монгол Улсын их, дээд сургуульд элсэхийг хүссэн хүн бүхэнд оролцох боломжтой ажээ. Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг хэвлэж, иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, бүрэн дунд боловсрол эсвэл түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримтыг эх хувиар нь авчрах аж. Энэ жилийн өвлийн ЭЕШ-ыг нийт 26 шалгалтын төвд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотод тав, 21 аймаг тус бүрд нэг нэг шалгалтын төв ажиллах юм.Элсэлтийн ерөнхий шалгалтын болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийг “EYESH.EEC.MN” сайтаар хийж байгаа билээ. Шалгалтын бүртгэл аравдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд явагдах юм. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цагт хаагдана.

ЭЕШ-ын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг

Шалгуулагчид элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана. Мөн “3х4” хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна. Хэрэв шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулах шаардлагатай. Шалгуулагч монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс хоёроос багагүйг сонгож бүртгүүлнэ. Энэ нь шалгуулагчийн сонголтоос хамаарах бөгөөд хоёроос дээш хэдэн ч хичээлээр ЭЕШ өгөх боломжтой. Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна. Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажих юм. Харин монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт болох өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Үүнээс гадна шалгалтад бүртгүүлэхдээ шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгохыг санаарай. Энэ зүйлсийг анхаарч, өгөгдсөн хугацаанд бүртгэлээ амжилттай баталгаажуулсан тохиолдолд шалгалт өгөх эрх нээгдэх юм байна. Бүртгэлээ баталгаажуулсан 2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын шалгуулагчид суудлын хуваариа арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс “EYESH.EEC.MN”  цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, хэвлэж авна. Хэрэв лавлах зүйл гарсан тохиолдолд БҮТ-ийн харилцах утас 70119498 руу ажлын цагаар холбогдож, мэдээлэл авах боломжтой гэнэ.

4-5 мянган шалгуулагч хамрагдах урьдчилсан таамаглал байна

Өнгөрсөн жил буюу 2023 оны өвлийн элсэлтийн шалгалтад нийт 5615 шалгуулагч хамрагдаж байжээ. Харин 2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэлийн явцын талаар    БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа.Тэрээр “2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны байдлаар “EYESH.EEC.MN” сайтад 7370 шалгуулагч бүртгэл үүсгэж хандсаны 3300 гаруй нь албан ёсоор баталгаажуулсан  байна. Харин монгол хэл бичгийн шалгалтаар 2923 хүүхэд одоогийн байдлаар бүртгүүлсэн.Энэ жилийн өвлийн элсэлтийн шалгалтад дөрвөөс таван мянган шалгуулагч хамрагдах байх гэсэн урьдчилсан таамаглал байна. Олон жилийн дунджаас харахад англи хэл, математик, нийгмийн хичээлээр хамгийн олон хүүхэд ЭЕШ өгдөг” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн БҮТ-ийн албан ёсны сайт “EYESH.EEC.MN”-ийн “Архив” хэсэг рүү нэвтэрч өмнөх жилүүдийн ЭЕШ-ын жишиг даалгавартай танилцаж, өөрийгөө сорих боломж нээлттэй байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан