Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оюуны олимпод багаараа тэргүүллээ

АНЭУ-ын Дубай хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимпод Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, Д.Баяраа нарын хамт оролцож байна.

Шигшээ багт:

ОЙ ТОГТООЛТ

1. Н.Мөнхшүр WMC

2. Н.Энхшүр IGM

3. Э.Лхагвадулам IGM

4. Ц.Оюун-Эрдэнэ GMM

5. Ц.Номин-Эрдэнэ GMM

6. Э.Үүрийнцолмон GMM

7. О.Наранзул GMM

8. Г.Мянганбаяр IMM

9. Л.Уянга IMM

10. М.Гэгээн-Оюун (бага нас)

11. Т.Тунгалагжаргал ( бага нас)

12. О.Ирмүүн (бага нас)

ЦЭЭЖ БОДОЛТ

13. С.Чингим

14. Э.Мөнхбаатар

15. Х.Анирлан

16. Э.Есүхэй

Тус тэмцээнд 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль (ой тогтоолт 35/36, цээж бодолт 3/12) хүртэж, 50 сая төгрөгийн шагналаас гадна Гиннесийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ гэж Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан