Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал удирдан явуулав.Тус хуралдаанаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, хэрэгжилт” сэдвээр Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэв. Тэрбээр, төрийн албанд ёс зүй, сахилга харицлагын оновчтой тогтолцоог бүрэлдүүлж, ёс зүйтэй төрийн алба төлөвшүүлэх талаарх хөгжлийн бодлого, зорилт, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан шийдвэрүүд, хуулийн хамрах хүрээ, тогтолцоо, ёс зүйн хэм хэмжээ, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн.Түүний дараа Удирдлагын академийн ахлах багш, доктор /Ph.D/ А.Алтанзул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн талаар товч танилцуулсан юм. Ёс зүйн хорооны олон улсын туршлага ба төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн, доктор /Sc.D/ профессор, Гавьяат багш Ш.Батсүх мэдээлэл өглөө. Тэрбээр, Үндэсний ёс зүйн байгууллага, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал эрхэлсэн байгууллагын ялгаа болон дэлхийн зарим улс орнуудын Ёс зүйн хороо буюу зөвлөлийн байгуулагдсан түүх, ажиллах зарчим, бүрэлдэхүүнийг тухай танилцуулсан. Эдгээр илтгэлүүдийн дараа ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн ажиллах чиглэлээ тодорхойллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан