Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа

 

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, ХБНГУ-ын Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч  Фредерикэ Витте нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Ханнс Зейделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт, суурин төлөөлөгч ноён Феликс Гленк болон урилгаар хүрэлцэн ирж маш чухал сэдвээр илтгэл тавьсан хатагтай Виттед чин сэтгэлийн талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны үр дүнд чуулга уулзалт тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо.Тэрбээр, ес дэх удаагийн парламент сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй бүрдсэн хэмээгээд, таван намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлог болохыг дурдсан. Түүнчлэн энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйн хувьд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байгааг тодотгосон юм.УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн талаар танилцуулаад, энэхүү бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсад хүн төвтэй эрх зүйн орчин бүрдэж, нийгэм эдийн засгийн хөгжил түргэсэж, улмаар иргэдийн амьдралын чанар дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт амжилттай болсныг дурдаад, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй хууль тогтоомжид үнэлгээ, мониторинг хийх сургалт, уулзалт арга хэмжээг маргааш дахин зохион байгуулах гэж буйг дурдсан.Тэрбээр тус сургалтад оролцогчид хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өдөр тутмын ажилдаа ашиглах арга зүйтэй болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.Хатагтай Фредерикэ Витте ХБНГУ-ын Захиргааны хэргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Засгийн газарт зөвөлгөө өгч ажилладаг бие даасан байгууллагад, улмаар Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тухайгаа танилцуулаад, хууль тогтоомжид үнэлгээ хийх, хуулийн төсөл боловсруулахаас өмнөх урьдчилсан судалгаа хийх аргачлалын талаарх туршлагаа хуваалцан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан