Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “Түүхт 100 жил”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Залуу ноёд" групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О. Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Аврагч спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон арван сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр дөрөв, дөрвөн сая төгрөгийн бай гардсан бол УИХ-ын дарга уламжлал болгон олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид гардууллаа.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан