Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.12.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн оролцоо хангагдаж, өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшинд хүргэж байна. Үүний нэг жишээ нь нийгмийн янз бүрийн ялгаатай бүлгийн төлөөллийг хангах зорилго бүхий улс төрийн намуудын тодорхой бодлогын үр дүнд, жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдон ажиллаж байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, сайжруулахын тулд хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах шаардлагатай байгааг дурдаад, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах тэгш хүртээмжийг бий болгох хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар хөндлөө.   

УИХ-ын гишүүн О.Саранчулуун аймаг, дүүргүүд дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх төвийг бусад төвүүдтэй нэгтгэж, цогц хэлбэрээр ажиллуулбал үр дүн гарч, төсөв санхүү, эдийн засгийн хувьд илүү боломжтой болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүний эрхийг хангасан, “хүн төвтэй” хуулийн үзэл баримтлалыг бий болгох “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцох, идэвхтэй хамтран ажиллахын чухлыг онцоллоо. Тэрбээр, УИХ-ын гишүүд, тэр дундаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит нөхцөл байдлыг мэддэг гишүүдийн зүгээс төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү хамтран ажиллаж, тэдний оролцоотойгоор хуулийн төсөлд санал боловсруулж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй хэмээв. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд саадгүй оролцдог орчныг бүрдүүлэх, хүний эрхийг хангах нь УИХ-ын ирэх дөрвөн жилийн гол зорилтуудын нэг бөгөөд гишүүдийн санаачлагыг бодит үйл хэрэг болгоход онцгой анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.Мөн 126 гишүүнтэй шинэ парламентад нийгмийн бүлэг бүрийн төлөөлөл ажиллаж эхэлснээр асуудлыг олон талаас хэлэлцэж, хууль, эрх зүйн орчны шинэчлэл бүрд салбарын дуу хоолой шингэж чадаж буйг УИХ-ын дарга тодотголоо.Уулзалтын төгсгөлд, гишүүдийн санаачлагын дагуу УИХ-ын чуулганы тойм мэдээллийг долоо хоногт нэг удаа дохионы хэлмэрчтэйгээр нэвтрүүлэх, Төрийн ордныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү ээлтэй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан