Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Өвлийн элсэлтийн шалгалтад 6141 шалгуулагч хамрагджээ

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, цаг үеийн үйл явдал, арга хэмжээ болон харьяа байгууллагуудын хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт Боловсролын үнэлгээний төвөөс 2024 оны өвлийн Элсэлтийн шалгалтыг улс даяар зохион байгуулж, нийт 6141 шалгуулагч хамрагдлаа. Монгол Улс 2022 онд сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээгээр сурагчдын бүтээлч сэтгэлгээг үнэлүүлсэн бол ирэх онд цахим орчинд суралцахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байгааг тус төвөөс мэдээлсэн юм.

Их, дээд сургуулийн хөрөнгийн менежментийн төвөөс ШУТИС-ийн харьяа Олон улсын инженерийн сургуулийн хөгжлийн концепцыг судалгааны их сургуулиас инновацын их сургууль болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж багш, оюутан, ажилчдын сурах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх үзэл санааг тусгасан байдлаар төслийн эхний хувилбарыг боловсруулсан байна.

Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр тусгасан нийт ажил, арга хэмжээний гүйцэтгэл 98 хувьтай байна. Энэ оны есдүгээр сард гурван ээлжээр хичээллэж буй арван сургууль байсан бол шаардлагатай арга хэмжээнүүдийг эрчимжүүлсний дүнд наймыг нь хоёр ээлжид шилжүүлж, үлдсэн хоёр сургуульд холбогдох арга хэмжээг авч, товлосон хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буй. Сургуулийн өмнөх болон бөгө боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц сургуулиудад сурах бичгийн тохирцыг судалж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан