Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Н.Учрал: Хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ

Монгол Улсад орчин цагийн газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр Төрийн ордонд болж буй ойн баярын хурлыг нээж үг хэлж, газрын харилцааны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад баярын мэнд дэвшүүллээ.Засгийн газраас газрын харилцааны үйл ажиллагааны олон салбар дамнасан онцлогт нийцүүлэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр салбарын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.Мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Монгол улсын Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсний үр дүнд газрыг зөвхөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн дагуу олгох, олон салбарын төслүүдийг газрын давхцал зөрчилгүй, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан “газрын нэгдмэл сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх” бодит боломж бүрдсэн.Цаашид орон зайн их өгөгдлийг бүрдүүлэх, түүнд суурилсан төлөвлөлт, шийдвэр гаргалтыг дэмжих, хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, 3D кадастрыг нэвтрүүлж газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг төгөлдөржүүлэх, тэдгээрт шаардлагатай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг эрчимжүүлнэ гэдгийг сайд Н.Учрал онцлов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан