Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Халз барилдаанд Чөлөөт бөхийн баг яллаа

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх & Чөлөөт бөх”-ийн хоорондох Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан боллоо. Тэртээ 1999 онд анх зохион байгуулагдсан тус халз барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд “Хайнаа”-г хагалж, долоон тойргийн дараах байдлаар 27:22 давааны харьцаатайгаар Чөлөөт бөхийн баг яллаа.Чөлөөт бөхийн багт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан Д.Хүдэрбулга, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн заан Б.Бат-Эрдэнэ нар багтсан бол дасгалжуулагчаар нь МУГД Б.Баттулга, Монгол улсын начин Ж.Чулуунбат нар ажиллав. Ялсан баг 50.000.000 төгрөгийн бай шагнал гардлаа.Харин Жүдо бөхийн багт дархан аварга Н.Батсуурь, улсын заан Д.Анар, улсын заан Б.Серик, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Б.Лхагвадорж, улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Мөнхжаргал, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн начин Б.Гончигсүрэн нар барилдсан бөгөөд дасгалжуулагчаар нь МУХБ, жүдоч Х.Цагаанбаатар ажилласан юм. Тус баг 25.000.000 төгрөг гардав.Мөн Чөлөөт бөхийн шилдэг тамирчдын төлөөлөл МУГТ Т.Тулга, ОУХМ, сумын заан О.Сүлдхүү, З.Занабазар нар Жүдо бөхийн багийн шилдгүүд болох МУГТ, сумын заан Д.Төмөрхүлэг, МУГТ Ё.Басхүү, Э.Ариунболд нартай үндэсний бөхөөр өрсөлдөж, 8:1 даваагаар мөн Чөлөөт бөхийн баг ялалт байлуулж, тав болон гурван сая төгрөгийн шагналын эзэн боллоо гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан