Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
"Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай" гэв

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд арванхоёрдугаар сарын 18-нд тус компанийн үйлдвэрт ажиллалаа.Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцсон юм. Ажлын хэсгийн гишүүдэд тус компанийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар танилцуулга өгсөн юм. Танилцуулгад Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй гэдгийг онцоллоо. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгааг хэллээ.Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ч цөөнгүй ажил хийснийг танилцуулгад дурдсан. Тухайлбал, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулахад боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай гэв.Тэрчлэн барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцууллаа. Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа гэлээ.Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Та бүхний үйлдвэрлэж буй шахмал түлш стандартын дагуу гарч байгаа ч агаарын бохирдол их байгаа нь иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс шахмал түлшийг яаж сайжруулах, богино хугацаанд үр дүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна. Мөн иргэдийн дунд барьцалдуулагч нь эргэлзээ төрүүлж байна гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй уялдуулан холбогдох баримт материалыг ажлын хэсэгт татан авч үзнэ. Ингэсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулна. Тиймээс гуравдугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэлээ.Мөн агаарын чанарт нөлөөлж буй хөндлөнгийн эх үүсвэрүүдийн судалгааг нарийвчлан гаргах шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Тодруулбал, дүүрэг тус бүрээр нь ямар эх үүсвэр, аль цаг хугацаанд илүү сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ нөхцөл шаардлага байгааг хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан