Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Томуугийн дэгдэлт улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна

Томуу, томуу төст өвчлөлийн тархалтын түвшинг таван хэсэгт хувааж авч үздэг.Өнгөрсөн долоо хоногуудад алаг цоог дэгдэлтийн түвшинд байсан бол одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар улаан түвшинд хүрлээ.Тодруулбал, дэгдэлтийн улаан түвшинд хүрсэн 13 аймаг байна. Нийслэлд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 14 хувийг эзэлж байгаа юм.Мөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 38 хувь нь амьсгалын замын халдвар буюу уушгины архаг өвчлөлтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.Томуу, томуу төст өвчнөөр өвдөж буй нийт иргэдийн 75 хувь нь 15 хүртэлх насныхан байна. Тэр дундаа 40 орчим хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна.Цаашид улс орон даяар томуугийн халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, хувийн ариун цэврийг сахиж өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс уриаллаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан