Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СХД-ийн 34 дүгээр хороонд байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээн байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг СХД-т барих бөгөөд тус дүүргийн 34 дүгээр хороонд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг нийслэлээс шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус төвийн зураг төслийн ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “ХСҮТ-ийг анх Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхад байгуулж байсан бол өдгөө нийслэл хотод 1.8 сая хүн амьдарч, ажиллаж байна. Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэхэд одоо байгаа эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс  хавдрын эрт үед илрүүлэг, үзлэг оношилгоо, эмчилгээ, судалгаа шинжилгээ явуулах эрүүл мэндийн цогцолбор төвийг барихад шаардлагатай газрыг шийдвэрлээд байна. Тодруулбал, СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын аманд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг шийдвэрлэсэн. Тус төвийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургаадугаар сард эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд нийслэлээс эмнэлгийн гадна тохижилтын ажил болон эмнэлэг хүртэлх авто замыг өргөсгөх ажлуудыг хийнэ” гэдгийг онцлов.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв ашиглалтад орсноор одоо байгаа төвийн ачаалал буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3-4 дахин нэмэгдэх боломжтой болох юм. Тус төв нь дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэх бөгөөд нийт 600 ортой байх юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна” гэдгийг хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан