Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +81 кг-ын медальтнууд тодорлоо.Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлэв.Түүний хувьд түлхэлттэй эхний өргөлтөө амжилттай гүйцэтгэсний дараа алтан медаль авах нь тодорхой болсон тул сүүлийн хоёр өргөлтөө гүйцэтгээгүй юм.Гавьяат энэ үеэр “Миний хувьд олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиогдох тэмцээнд хааяа оролцоод явна гэж бодож байна. Учир нь олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, оролцмоор санагдсан үедээ дотоодын тэмцээнд оролцож, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” хэмээсэн юм.“Батсол” ХХК-ийн тамирчин Б.Энхжин УАШТ-ээс нийлбэр дүнгээр анхны медалиа хүртсэн бол улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт А.Баясгалан хоёр дахь хүрэл медалиа авлаа.

+81 кг-ын дүн

1.М.Анхцэцэг (Алдар) 100+121=221 кг

2.Б.Энхжин (Батсол ХХК) 99+120=119 кг

3.А.Баясгалан (Самбуу сан) 80+100=180 кг

 

Эх сурвалж: Монголын Хүндийн өргөлтийн холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан