Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Автомашины эд ангийг үйлдвэрлэн, Япон руу экспортлодог компанитай танилцлаа

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй албаныхан Япон улс руу машины эд анги экспортлогч “Моншибасаки” ХХК-тай танилцлаа.Тус компани нь 2005 онд байгуулагдаж, автомашины эд ангийг өндөр нарийвчлалтай зорж боловсруулан экспортолсоор иржээ.Өнөөдрийн байдлаар суудлын болон ачааны автомашины тормос, жолооны хүрд, суудал, хөдөлгүүр, жижиг эд анги гэх мэт нийтдээ 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.Жишээлбэл, 2021 онд 2 сая 701 мянга 250 ширхэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлжээ.Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ “Япон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах нь маш том сорилт. “Үйлдвэрлэлийн аутсорсингийг хөгжүүлж, Ази тив рүү чиглэж буй автомашины үйлдвэрлэлийг ашиглах боломж бидэнд бий. Цаашид тээвэр, ложистикийн асуудлыг бид анхааралдаа авч, ажиллах болно” хэмээн онцлов.Харин “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа хэлэхдээ “Манайх Японоос бэлдцээ импортлон авч эх орондоо япон техник, технологи, тоног төхөөрөмжөөр автомашины эд ангийг боловсруулж, эргээд Япон руу 100 хувь экспортолдог, Монголын компани. Гэвч бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлж амждаггүй, ингэснээр боломж болон цаг хугацаа алддаг.Бид тээвэрлэлтэд дор хаяж 4-6 сар зарцуулдаг. Гол шалтгаан нь манай улс Японоос хол, хоёр том хөршийн дунд байрладаг газар зүйн байршил, далайд гарцгүй тээвэрлэлтийн байдлаас болж уддаг нь нөлөөлж байна” гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан