Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Харбин-2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 23 хоног үлдлээ

Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэд өмнө нь 1996 онд Азийн өвлийн наадмыг мөн зохион байгуулж байв.

Азийн өвлийн наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана.

Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна.

Цанаар авирах спорт анх удаагаа Азийн өвлийн наадмын хөтөлбөрт багтсан.

Ази тивийн нийт 34 орны 1500 гаруй тамирчин энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа юм.

Энэ удаагийн наадамд Монголын 80 тамирчин өрсөлдөнө.

Тэд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана, снөүборд гэсэн 8 спортоор өрсөлдөнө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан