Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Улсын хэмжээнд 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал /2025.01.15/ боллоо.Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал тус хорооны 2024 оны үйл ажиллагааныхаа тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, явцын мэдээллээ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Улсын хэмжээнд 77.233 малчин гишүүд бүхий 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна. Үүнээс нийт 4.853 хоршооны 20.731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. 2024 оны 12 дугаар сард шинэ хоршооны 13.549 малчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 96 хувь нь зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл бэрхшээл байхгүй, 87 хувь нь өвөлжилтийн бэлтгэл хангахад зээлийн зориулалт дэмжлэг болсон гэсэн судалгааны дүн гарсныг онцолж байв.Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдсан гишүүд болон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдийн санал бодлыг сонсохоор тогтлоо. Мөн малчид, иргэдийн санал, зөвлөмжийг ажлын хэсэг дээр нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хороонд холбогдох асуудлын хүрээнд чиглэл өгч, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
Хамгийн их уншсан