Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна

Спортын төв ордны А зааланд XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд 37 багийн нийт 173 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн долоон жинд тулалдаж байгаа бөгөөд эндээс Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг шалгаруулах аж.Өнөөдөр хагас шигшээ тулаан өрнөж, маргааш алт, мөнгөн медальтнууд тодорно. Тэмцээнд оролцогчдоос онцолбол, ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт, М.Энхжаргал нарын шилдгүүд байна.Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс хамгийн олон түрүүлсэн нь Азийн АШТ-ий хүрэл, Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Зул нийт 12 удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Нандинцэцэг нийт 11 удаа түрүүлжээ. Боксын эрэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1956 онд болж байсан бол эмэгтэйчүүдийнх 1999 оноос одоог хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан