Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа цахимаар эхэллээ

Ес дэх удаагийн Азийн Өвлийн Наадам “Харбин-2025”-ийн бамбар асаах ёслол өчигдөр болсон бөгөөд энэ үеэр дэлхий даяар интернэт хэрэглэгчдийг наадмын галт бамбарыг цахимаар буухиалахыг урьсан байна.Олон нийтийн сүлжээ платформуудаар дамжуулан хэрэглэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим бамбарын буухианд оролцож энэхүү спорт, соёлын арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм. “Хүйтэн цаг уур ба Халуун сэтгэл – Насан туршийн дурсамжаа бүтээцгээе” сэдвийн дор өрнөж буй энэхүү цахим бамбарын буухианы веб хуудсанд баярын уур амьсгал оруулахын тулд болор хөх өнгөөр чимж, голт бор, сальютны элементүүдийг тусгаж өгчээ. Наадмын албан ёсны сахиус “Бинбин” “Нини” нарын хөдөлгөөн нь веб хуудсыг илүү хөгжилтэй болгож байна. Түүнчлэн Цахимаар Бамбар Өртөөлөгчийн сертификатын загвар нь Сүн Хуа голын мөснөөс санаа авсан бөгөөд цас мөсний соёл, спортын сэтгэл татам байдлыг харуулжээ.Энэхүү цахим арга хэмжээнд оролцох нь дэлхийн өнцөг бүрийн интернэт хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд Вичат дээрх “Харбин 2025 Азийн өвлийн 9-р наадам” албан ёсны хуудсаар зочлон “Дижитал Бамбар” товч дээр дарах эсвэл “Онлайн Бамбар Буухиа” гэсэн түлхүүр үгсээр хайлт хийн нэвтэрч Азийн өвлийн наадмын Цахимаар бамбар өртөөлөгч болоорой. Бамбар өртөөлөгч бүрд нь гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээний дугаарыг үндэслэн санамсаргүй байдлаар Өвлийн наадмын мерчиндайзын эзэн ч болох боломжтой юм.Азийн өвлийн наадам бол цас, мөсний баяраар хөгжилдөх хамгийн тохиромжтой үе юм. Бээжин 2022 өвлийн олимпын наадмын дараачаар БНХАУ-ын зохион байгуулж байгаа өвлийн спортын бас нэгэн чухал арга хэмжээ бол “Харбин 2025” бөгөөд Харбин хот 29 жилийн дараа дахин Азийн өвлийн наадмыг зохион байгуулахаар болж байна. “Ногоон, Хүртээмжтэй, Нээлттэй, Цэвэр” гэсэн зарчмуудыг баримтлан Харбин хот дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн спортод дуртай хүн бүхнийг урин дуудаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан