Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо

Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанууд Бөхийн өргөөнд амжилттай явагдаж өндөрлөлөө.Эрэгтэйчүүдийн 74, 79, 86 кг жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорсон.Н. Батбилгүүн УАШТ-ий иж бүрэн медальтан боллоо

86 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, U20 болон U23 насны Азийн аварга Н.Батбилгүүн түрүүлж, Насанд хүрэгчдийн УАШТ-ий иж медальтан болов. Тэрбээр эл жинд хоёр жил дараалан финалдаж, өнөө жил анхны түрүүгээ хүртсэн нь энэ.Харин Баянхонгор аймгийн бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Бямбадорж өнгөрсөн оны УАШТ-ий 79 кг-д түрүүлж байсан бол өнөө жил жин өгсөж барилдаад үзүүрлэлээ. “Сүлд” спорт хорооны бөх Б.Бямбадорж, БГД Аваргууд академийн тамирчин Г.Даянбилэг нар УАШТ-ээс зургаа дахь медалиа гардсан юм. Б.Бямбадоржийн хувьд УАШТ-ий хошой түрүүтэй бөх бол Г.Даянбилэг нэг мөнгө, таван хүрэл медальтай болов.

86 кг-ын дүн

  • Н.Батбилгүүн (Алдар)
  • Э.Бямбадорж (Баянхонгор)
  • Б.Бямбадорж (Сүлд)
  • Г.Даянбилэг (БГД Аваргууд академи)

Б. Батбаяр улсын аваргад анх удаагаа түрүүллээ

74 кг-ын жинд “Дархан Хасу Fohow” клубийн бөхчүүд болох Б.Батбаяр, Э.Төгсжаргал нар үзүүр, түрүүнд шалгарлаа. Б.Батбаярын хувьд Насанд хүрэгчдийн УАШТ-ий 74 кг-д хоёр жил дараалан финалдаж, энэ удаад анхны түрүүгээ авлаа.  Харин өсвөр үе болон залуучуудын УАШТ-ий тус бүр гурван түрүүтэй Э.Төгсжаргал өнгөрсөн оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 70 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн бол энэ удаа 74 кг-д үзүүрлэлээ.Хүрэл медалийг “Тэх Мөнх” клубийн бөх М.Толуй, “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Дэлэг нар авсан юм.

74 кг-ын дүн

  • Б.Батбаяр (Дархан Хасу Fohow)
  • Э.Төгсжаргал (Дархан Хасу Fohow)
  • Ш.Дэлэг (Хилчин)
  • М.Толуй (Тэх Мөнх)

О.Сүлдхүү сүүлийн дөрвөн жил улсын аваргад босоо байлаа

 

2025 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт, Армийн дэлхийн аварга О.Сүлдхүү итгэл төгс түрүүллээ. Энэ нь түүний улсын аваргын дөрөв дэх түрүү бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байна.Мөнгөн медалийг улсын аваргад анх удаа оролцож буй 17 настай тамирчин Ж.Далайцэрэн хүртэв. Тэрбээр өмнө нь U-15 насны УАШТ-д түрүүлж, U-17 наснаас 2 алт, 1 мөнгөн медаль хүртэж байсан шилдэг залуу тамирчин юм. Хоёр хүрэл медалийг улсын аваргад анх удаа орж буй залуу тамирчид болох Я.Ерөөлт, С.Бямбабаяр нар хүртсэн.Я.Ерөөлтийн хувьд өсвөрийн УАШТ-ээс мөнгө, залуучуудаас 2 хүрэл, U-23 насны УАШТ-ээс хүрэл медаль авч байсан юм. Харин С.Бямбабаяр U-20 насны улсын аваргаас хүрэл, оюутны Универсиад наадмаас 2 хүрэл медаль авч байв.

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын дүн

  • О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
  • Ж.Далайцэрэн (New Gen Team, Спортын төв сургууль)
  • Я.Ерөөлт (Төгс дэвжээ)
  • С.Бямбабаяр (БГД Аваргууд академи)
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан