Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ Дараах аймаг, сумдад энэ сарын 22-ноос шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ Монголын хүүхдийн ордны Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо “Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно Э.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ орнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ

Японы нийслэл Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны эхний тэмцээн буюу Хацү башё 15 өдөр өрнөж өчигдөр өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монголын сүмоч, залуу озеки Хошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа гардлаа.

Тэрбээр Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн ба Казахстаны сүмоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сүмод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг хүртсэн монгол сүмоч озеки Хошёорюү С.Бямбасүрэн болов.

Түүний ёкозүна болох эсэхийг Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүнагийн зөвлөл шийдвэрлэх ба хэрэв зөвлөлөөс дэмжвэл Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болох бөгөөд Монголоос төрөн гарсан зургаа дахь ёкозүна цолтон болно гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Мэргэжлийн сүмод түрүүлсэн монгол бөхчүүд:

Хакүхо М.Даваажаргал (45)

Асашёорюү Д.Дагвадорж (25)

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)

Харүмафүжи Д.Бямбадорж (9)

Какирюү М.Ананд (6)

Тамаваши Б.Мөнх-Оргил (2)

Киришима Б.Лхагвасүрэн (2)

Хошёорюү С.Бямбасүрэн (2)

Кекүтэнхо Н.Цэвэгням (1)

Ичиножёо А.Ичинноров (1)

Мэргэжлийн сүмод ёкозүна цол хүртсэн монгол бөхчүүд:

1. 2003 онд 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж

2. 2007 онд 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал

3. 2012 онд 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж

4. 2014 онд 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд

5. 2021 онп 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан