Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Т.Мөнхсайхан: Эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ дөрөв дахин өссөн

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан электрон болон янжуур тамхины хэрэглээг бууруулахын тулд ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр  "Манай улсын хувьд янжуур тамхины хэрэглээ жил бүр өсдөг. Үүний хэрэглээг бууруулах бодлогыг сайн хэрэгжүүлж чадаагүй явж байхад электрон тамхины хэрэглээ өндөр болж байна.

Ялангуяа хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн дунд электрон тамхины хэрэглээ өндөр болсон нь судалгаагаар нотлогдсон. Электрон тамхийг цахилгаан бараа гэх ангиллаар орж ирдэг, онцгой албан татвар ногдуулдаггүй. Электрон тамхины хэрэглээг бусад улс орон бууруулах янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Харин манай улсын хувьд янжуур болон электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд янжуур тамхины нэг ширхэгт нэг төгрөгийн татвар нэмэгддэг нь хэрэглээг бууруулах биш янжуур тамхийг дэмжих бодлого яваад байна. Аль аль тамхины хэрэглээг бууруулах хуулийг санаачилж батлах хэрэгтэй.

Электрон тамхийг янжуураас хөнөөл багатай гэдэг утгаар хандаж, онцгой албан татвар ногдуулдаггүй. Өнөөдөр нэг хүн электрон тамхиар дамжуулж янжуураас гарч байгаа бол насан туршдаа тамхи татахгүй байсан хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн хэрэглэж эхэлж байна. Эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ дөрөв дахин өссөн. Хуульчилж өгөхгүй бол дорвитой үр дүн гарахгүй байгаа. Электрон тамхийг хоргүй мэтээр тайлбарлаж дотоод орчинд хэрэглэж байгаа нь дан тамхидалтыг нэмэгдүүлж байна" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан