Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлалаа

Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан 2025” тэмцээнийг нийслэлийн Бизнес, инновацын газар, Хүүхдийг Ивээх Сан болон “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байгаа юм. 

Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21, нийслэлийн есөн дүүргийн 14-19 насны ахлах, дунд ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой зохион байгуулж буй. Тодруулбал, олон улсын тэмцээнд оролцох болон үндэсний уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, тус бүр гурван шилдэг багийг тодруулах юм. 

Иймд 14-19 насны ахлах, дунд ангийн шинийг санаачлагч залуус та бүхнийг уралдаанд оролцохыг урьж байна. Оролцогч баг 3-8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хоёрдугаар сарын 23-ны 23:00 цагаас өмнө https://forms.gle/g2GvVn3TzoWW8DwM6 холбоосоор бүртгүүлэх боломжтой. 

Мөн дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://savethechildren.mn/?p=20143&lang=mn&lang=mn холбоосоор танилцана уу.

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦЫН ГАЗАР

1 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан