Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлнэ

Боловсролын ерөнхий газар нь Монгол Улсын Боловсролын яамыг төлөөлж 2024 оны  долдугаар сарын 31-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Тюринген мужийн Эрфуртын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ФАВ Сервис-Ашгийн бус ХХК, мөн “ХӨГЖИЛ”-Мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

ЕБС-ийн ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд 2024-2025 оны хичээлийн жилд хэв шинж, байршил, хүүхдийн тоо зэргийг харгалзан ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн баг 2 аймаг, нийслэлийн нийт 20 сургуулийн 11 ба 12 дугаар ангийн 7000 гаруй суралцагчид хүрч ажиллаж байна. Тус төслийн хүрээнд Монгол улсын өөрийн онцлог, мэргэжилтэй ажиллах хүчний дутагдал зэргийг харгалзан үзэж хүүхэд залуучуудад ажил мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн боловсролын хосмог сургалтыг хөгжүүлэх зорилготойгоор туршилт судалгааны ажил хамтран гүйцэтгэх юм.

Төслийн эхлэлийн тайлангаас харахад төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, илүү сайн үр дүнд хүрэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд “Мэргэжлийн зөвлөлдөх баг”-ийг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Мэргэжлийн зөвлөлдөх багийн уулзалт болж, цаашдын үйл ажиллагаа, төлөвлөлтөө хэлэлцлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан