Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.01.30) Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа.

Таван нам, эвслийн төлөөлөл бүхий, олон ургалч үзлийг хадгалсан, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг нэгтгэсэн шинэ парламент хүн төвтэй, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. “Гурван төгөлдөршил” бодлого хэрэгжсэнээр шинэ тутамд бий болж буй харилцааг хуулиар зохицуулдаг болж, хүний эрхийг хангасан, эрх тэгш нийгэмд амьдрах боломж бүрдүүлнэ гэдгийг тодотголоо.УИХ-ын намрын чуулганаар 2025 оны төсвийг 2 удаа хэлэлцэж, анх удаа Монгол Улс алдагдалгүй төсөв баталж чадсан. Энэ бол салбар бүрийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд орж ажиллаж, асуудалд олон ургалч үзлээр хандаж буйн хамгийн энгийн жишээ юм. Тиймээс олон нийтийн зүгээс шинэ парламентаас хүлээлт өндөр байгаа гэдгийг УИХ-ын дарга уулзалтын үеэр дурдлаа.

Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ сумын иргэдийн зүгээс сумдын авто замын бүтээн байгуулалтын ажил, Нарансэвстэйн боомт нээх эсэх, хөв цөөрмийн асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Баруун бүсийн иргэд зах зээлд хүрэхийн тулд 1500 км зам туулж байна. Тиймээс алс хязгаарт амьдран суугаа иргэд өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, амьжиргааны түвшнээ нэмэгдүүлэх боломжийг нээхийн тулд авто зам, дэд бүтэц, боомтын сэргэлтийн бүтээн байгуулалтуудыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн сумдыг хатуу хучилттай авто замаар аймгийн төвтэй холбох хүрээнд Алтай-Бургастай боомт чиглэлийн 278 км авто зам, Алтай-Улиастай чиглэлийн 178 км авто замыг ашиглалтад оруулах хүрээнд зураг төслийн ажлууд дуусаж байгаа” гэлээ. Зураг төслийн ажил дууссаны дараа хөрөнгө оруулалтууд шийдэгдэж, барилгын ажил эхэлнэ. Алтай-Бургастай чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэйгээ авто замаар холбогдох юм” гэв. Түүнчлэн, баруун бүсэд хөв цөөрөм барих 6,6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсантай холбогдуулан Эрдэнэ суманд шуудуу татах ажлын төсвийг УИХ-ын дарга дэмжлээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа “УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын15-нд байгуулсан. Ажлын хэсгийн гишүүний хувьд Нарансэвстэй боомтын асуудлыг тал бүрийн оролцоотойгоор нарийн хэлэлцэж, тооцоо, судалгаануудад үндэслэж, ажиллана” гэдгээ уулзалтын үеэр тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommend this Expert to any victim who has lost bitcoin to any fake cryptocurrency investment platform. Get in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. (support@thehackangels.com) (www.thehackangels.com) WhatsApp +1(520)200-2320) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help.
Хамгийн их уншсан