Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ

Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл Олон Улсын Прокуроруудын холбооноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах орноор сонгогдсонтой холбогдуулан Олон Улсын Прокуроруудын холбооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтад Олон Улсын Прокуроруудын холбооны талаас Ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона, гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер болон ерөнхий зөвлөх Шеназ Музаффер нар оролцов.

Олон Улсын Прокуроруудын холбоо (IAP) нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн цорын ганц байгууллага юм.

Олон Улсын Прокуроруудын холбооны зүгээс Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн бага хурал нь бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд Прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглэн уг бага хурлыг Монгол Улс зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дээрх уулзалтаар Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг 2025 оны зургаадугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахын хамт Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. 

Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан