Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Э.Анхбаяр: Ирэх долоо хоногт менингококкт халдварын эсрэг 2000 тун вакцин ирнэ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Э.Анхбаяр менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ халдварт өвчний дэгдэлт таван жилийн үечлэлтэй гарч байна. Вакцин сэргийлэлт эхэлсэн 1995 оноос хойшхи менингококк халдварт өвчний тохиолдлын тоо эрс буурсан. Бидний тооцоолж байгаагаар энэ онд 15 орчим тохиолдол бүртгэгдэх болов уу. Эрүүл мэндийн яамнаас менингококк халдварын эсрэг вакцины захиалга хийсэн. Эрүүл мэндийн сайд 2000 тун вакцины худалдан авалт хийх шийдвэр гаргаад байна. Эдгээр вакциныг эхний ээлжид халдварын тохиолдлуудын ойрын хавьтлуудад болон эрсдэлт бүлгийнхэнд хийхэд хангалттай гэж үзэж байгаа.

Ирэх долоо хоногт 2000 тун вакцин ирнэ. Тэгэхээр вакцинд эрсдэлт бүлгийнхнийг ирэх долоо хоногоос хамруулна. Өнөөдөр вакциныг дахин нэмж захиалах, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах, химийн эмчилгээ зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Менингококк жил бүр тодорхой хэмжээнд бүртгэгддэг. Сүүлийн гурван жилийн тухайд 2022, 2023 онуудад хоёр, хоёр тохиолдол, 2024 онд дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Нас баралт бүртгэгдээгүй. Харин 2025 он гарснаар нэг тохиолдол хүндэрч, эндлээ. Мэдээж вакцины асуудлыг бид өнгөрсөн жилүүдэд ч ярьж байсан. Хамгийн сүүлд 2022 онд менингококкын эсрэг вакцин хийгдсэн. 2023, 2024 онд худалдан авалттай холбоотой асуудлаас болж вакцин орж ирээгүй. Гэхдээ бид яаралтай энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна”гэлээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан