Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Завхан аймагт ходоодны дурангаар салст хуулах хагалгааг хийж эхэлжээ

 

Завхан аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт 50 хувьтай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд танилцуулав.Харин бүх төрлийн хавдрын өвчлөлөөр улсын дундажтай харьцуулахад үзүүлэлт өндөр биш боловч  нийт хавдраар өвчлөгсдийн 85 хувь  хожуу оношлогдож буйг Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх танилцууллаа. Энэхүү судалгаа тоо баримт дээр тулгуурлан  Увс, Завхан аймгуудад эмнэлгийн ямар тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгааг, ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэж, хавдрыг бууруулах оновчтой, зөв төлөвлөлт хийхэд анхаарах санал зөвлөмж гаргаад байна.Тиймээс энэ чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд саналаа гаргаж хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг болголоо.  Завхан аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ходоодны дурангаар салст хуулах хагалгааг хийж эхэлсэн нь зонхилон тохиолдох ходоодны хавдрын өвчлөлийг бууруулах алхам болж байна.  Таван аймагт ажиллах томилолтын баг өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллана.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан