Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Нэг эх үүсвэрээс эм худалдан авах зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 36 дугаар зүйлд хүний эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн  биобэлдмэл вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл бэлдмэл вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам-ыг тус тус баталсан байна.

Мөн эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн ба тус хуулийн 47 дугаар зүйлд эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт үнийн зохицуулалт хийхээр тусгасан. Тус хуулийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар БНСУ-ын таван эмийн үйлдвэртэй Эрүү мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгож байгаа 16 нэр төрлийн эм, төрийн болон орон нутгийн  өмчит байгууллагад хэрэглэх 7 нэр төрлийн хавдарын эмийг худалдан авах үнийн хэлэлцээр хийгдсэн. 

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь тухайн хэлцлийн үнийг Монгол Улсын эмийн бүртгэлд байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсаас бүртгэгдсэн ижил олон улсын нэршлийн эмүүдийн импортын үнэтэй харьцуулахад 30-92 хувь бусад улстай харьцуулахад 23-94 хувь хямд байна. Нэг эх үүсвэрээс татан авсан эмүүд болох Dongkoo Bio Pharm эмийн үйлдвэрийн чихрийн шижин  артерийн даралт буруулах цус шингэлэх  таван нэр төрлийн  эм нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хөнгөлөлтэй эм олгох гэрээтэй эмийн сангуудаар иргэдэд хүрч эхэлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан