Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Педро Берналын тэмцээн эхэлнэ

П.АМГАЛАН

Монгол Улсад анх удаа болж буй мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатар, түүний өрсөлдөгч Педро Берналын бэлтгэл UG Arena-д болно.Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээн 2025.02.15-нд ASA Arena-д хийхэр болсон билээ. Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай явж байна. Мөн 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. 26 настай Мексик боксчны хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга юм.Тэмцээний хүлээлтийг бүр ч нэмэгдүүлж буй нэг үйл явдал нь энэ удаагийн тэмцээнд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаx юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцээд байгаа билээ. Мөн тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин тулалдана. Тэдний өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн 6 орны 8 чансаа өндөр тамирчид байх юм.
Тэмцээний оноолтыг танилцуулья:
Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал \MEX\
Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\

Эх сурвалж:www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан