Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт 4-р сарын 7-ноос эхэлнэ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ БОЛНО Наурызын баярт зориулсан бөхийн барилдаан энэ сарын 22-нд болно С.Тайван: Ноорогийн залуусыг хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргийн хүрээнд шалгаж байна Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага зохион байгууллаа Нөхөн сонгуулийг 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Гандантэгчэнлин Хийдэд заллаа

Өнөөдөр буюу XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгэн болох шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо.

ИХ ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙН ЗОХИОМЖ, БЭЛГЭДЭЛТ УТГА

  • Монгол зураг, буддын шүтээн урлалын уламжлалт аргыг хослуулан бүтээсэн.
  • Эзэн хаан найман луу, галбинга шувуу, зээ бад, соёмбо зэрэг уламжлалт бэлгэдэлт тэмдгүүдээр чимсэн, эрдэнэ бадраасан луут сэнтийд сүр хүчтэйгээр заларсан.
  • Орой дээрээ ганц эвэртэй лууг дүрсэлсэн нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үеийн археологийн олдвор дээрх ганц эвэртээс санаа авч Хүннү төрийг бэлгэдсэн бөгөөд “тэнгэрт нэг нар, газарт нэг хаан” гэх бэлгэдэлт утгатай.
  • Хааны зүүн гар талд Бурхан багшийн сургаал “Гурван аймаг сав ном”-ыг төлөөлүүлж судрууд залсан. Дээд талын судар нь буддын дандарын охь Сандуйнжүд, удаах нь судрын охь Жадамба, сүүлийнх нь Бодь сэтгэлийн сургаалын охь Додьгалсан  судруудыг тус тус залсан.
  • Судруудыг ийнхүү залахдаа  8 болон 4-өөр ороож баринтигласан нь Бурхан багшийн сургаалийн  84 000 номын цогцыг бэлгэдсэн.

  • Хааны хөргийг Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж байгаа эш хөргөөс үндэслэн бүтээхдээ луут эрдэнийн сэнтийд, бие лагшин тэгш, хөлөө бат жийж, мутраа тэгш агуулсан байдлаар дүрсэлсэн нь итгэл төгс, тууштай, төр төвшин, суурь бат, гуйвашгүй  байх утгыг илэрхийлсэн.
  • Хааныг цагаан дээл, хуяг, иж бүрэн өмсгөл асааснаар бүтээсэн нь цагаан сэтгэл, эхийн сүү шиг ариун байдал, ашид амар амгалан, дутуугүй дүүрэн, төвшин сайхан байхыг бэлгэдсэн.
  • Хөрөгт Төрийн долоон эрдэнийг залсан нь:
  • Их Эзэн Богд Чингис хааны хөрөг нь шүтээн хөрөг тул Эзэн хааны баруун дээд талд Бурхан багшийн сургааль тасралтгүй байхын бэлгэдэл Хүрд эрдэнэ, зүүн талд нь юу санасан есөн хүслийг хангагч Чандмань эрдэнэ, Хааны өлмийд нь эхийн хайрыг тэгш хүртэхийн бэлгэдэл Хатан эрдэнэ, төрийн бат үндэс Түшмэл эрдэнэ, шударга сайны бэлгэдэл Баатар жанжин эрдэнэ, их хүчний бэлгэдэл Заан эрдэнэ, унасан эзнээ хүссэн газарт нь саадгүй хүргэгч Морин эрдэнийг тус тус оршоолоо.
  • Хөрөгт дүрсэлсэн Морин эрдэнэ нь Монгол хурдан морины 64 шинжийг шингээсэн онцлогтой.
  • Баатар жанжин эрдэнэ нь Чингис хааны зандан бүрээг үлээлгэж, ард түмнийг сэрээж байгааг бэлгэдсэн.
  • Заан эрдэнийг Богд хааны бор заанаар дүрсэлсэн ба заан нь Хаан болон түүний албатуудыг нэгэн өдөрт гурван мянган ертөнцийг агшин зуур гурав тойрон зөөх мянган зааны хүч чадлыг илтгэх ба хааны даасныг дарахыг бэлгэдсэн.
  • Хааны хөө хуягт 108, 108-аар нийт 216 таван нүдэн хээг дүрсэлсэн нь элбэг хангалуун байхыг бэлгэдсэн.
  • Онги тамга – Хааны онги тамгыг тамганы хайрцаг дээр дүрсэлсэн.
  • Тугийн суурь – Чулуун арслан, яст мэлхийг хүч, бат бэхийг бэлгэдэн дүрсэлсэн ба Их хааны баруун, зүүн талд найман лус эрхшээсэн байдлаар дүрсэлсэн ажээ.

Хааны тэргүүнд эрдэм мэдлэг, гэгээрэхүйн бэлгэдэл бадамлянхуа цэцгийн сууринд Хүннү төрийн бэлгэ тэмдгийг монгол төр өнө мөнхөд оршихыг бэлгэдэн заллаа.Хөргийн тэргүүнд монгол түмний оройн дээд шүтээн, хүч төгөлдрийн илэрхийлэл Очирваань шүтээнийг залжээ.Түүний дор Дарамдалай гүүшийн “Монголын түүх” зохиолд өгүүлсэнчлэн Чингис хааныг хаан орд суусан даруйд Хан хурмаст тэргүүтэй тэнгэрс номын авшиг хүртээснийг бэлгэдэн тэнгэрсийг ялалтын тэмдэг дуаз, бат хамгаалахын тэмдэг шүхрийг эрхшээснээр дүрсэлжээ.Их эзэн Богд Чингис хааны суудлын орой дээр Чингис хааны алтан ургийн хүн, монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Соёмбо үсгийг тэргүүг анхны эхээр нь залсан нь Чингис хааны үр удам, байгуулсан төр, монгол төрийн ой санамжийг бэлгэдсэн болно.2025 оны 3 сарын 5-ны морин цагт Эзэн Богд Чингис хааны хөргийг бүтээн дүүргэв.

1 Сэтгэгдэл
Их сайхан бэлэгдэлтэй үйл болжээ.
Хамгийн их уншсан