Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Нийслэлийн спортын салбарын шилдэг тамирчин"-аар гавьяат тамирчин Б.Баасанхүү тодорлоо

П.АМГАЛАН

"Нийслэлийн спортын салбарын шилдэг тамирчин"-аар номинацийн эзнээр Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин  Бавуудоржийн Баасанхүү тодорлоо. Тэрээр "Парис-2024" Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэй -48 кг-ын жинд баридаж эхний тойрогтоо Мальтагийн Катрына Эспоситог ялснаар шөвгийн 16-д үлдэж дараагийн тойрогтоо Австрийн Катарина Танзертай барилдаж 18 секундэд цэвэр ялаад шөвгийн наймд үлдлсэн. Мөн дараагийн учраа Парагвай улсын Нарваез Габриелаг өчиж ялснаар шөвгийн дөрөвт үлдсэн. Улмаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.Б.Баасанхүү Олимпын алтан медалийн төлөө "Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж, ялагдсанаар "Парис-2024" Олимпын наадмын мөнгөн медальтан болсон.Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд 5 дахь мөнгө, түүн дотроо эмэгтэй  жүдочдын олимпын мөнгөн медальтай хоёр дахь бөх болсон байна.

Эх сурвалж:www.zms.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан