Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна.Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр баг тамирчид иж бүрдэл медаль хүртэв.Тухайлбал, уулын цанын төрөлд Э.Анхзул алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Онцолбол, А.Алтан-Очирын тус наадмын хоёр дахь медаль бөгөөд тэрбээр өчигдөр снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан