Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн "Ирээдүйн мистер-2025" Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс хүн амын эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудыг дэмжиж оролцож байгаа нь нийт тамирчид болон спортыг сонирхон хичээллэгч нарт том урам зориг болж буй. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний зорилго нь Монгол Улсад бодибилдинг, фитнессийг хөгжүүлж, Засгийн газар болон биеийн тамир спортын хороодтой хамтран ажиллаж, эв нэгдлийг эрхэмлэн тамирчдыг олон улс, тив дэлхий, цаашид олимпын наадамд амжилттай оролцуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх, эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах, ирээдүй хойч үеийг төлөвшүүлэн хүмүүжүүлэхэд оршино.

Тэмцээний ивээн тэтгэгч байгууллагууд:

- Colorita

- Scitec nutrition

- Power nutrition

- Duran mongolia

- Хатан урлахуйн ухаан төв

- Perfect body club

- Bolor fittness club

- Athlete fittness club

- Land fittness club

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан