Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
СОНГОМОЛ, ЧӨЛӨӨТ БӨХИЙН АЗИЙН АШТ-Д МОНГОЛЫН 23 БӨХ БАРИЛДАНА

Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болох бөгөөд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно.Чөлөөт бөхийн энэ оны УАШТ-нд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд хүч үзэх ба тус тэмцээн 1979 оноос эхлэлтэй. Тэгвэл Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан медаль хүртсэн нь 1989 он юм. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бүрэлдэхүүн:

Чөлөөт бөх: Эрэгтэй

57 кг: Б.Мөнх-Эрдэнэ

61 кг: Т.Түвшинтулга

65 кг: Ц.Цогбадрах

70 кг: Т.Тулга

74 кг: Б.Батбаяр

79 кг: О.Сүлдхүү

86 кг: Н.Батбилгүүн

92 кг: Б.Бат-Эрдэнэ

97 кг: Г.Ганхуяг

125 кг: М.Лхагвагэрэл

Эмэгтэй

50 кг: Б.Мөнхнар

53 кг: Ч.Отгонтуяа

55 кг: Б.Отгонтуяа

57 кг: Х.Болортуяа

59 кг: Т.Алтжин

62 кг: С.Цэрэнчимэд

65 кг: Т.Энхжин

68 кг: Э.Дэлгэрмаа

72 кг: З.Болортунгалаг

76 кг: Э.Даваанасан

Сонгомол бөх: Эрэгтэй

55 кг: М.Сумъяабазар

63 кг: Н.Ганбаяр

77 кг: Н.Оргил

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан