Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгуулахаар 600 гаруй хүн хүлээж байна

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийн эмч нар мэдээлэл хийж байна. 

Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын 2008 онд эхлүүлж, өнөөдөр 400 дэх хүндээ энэ мэс заслыг хийх гэж байна. Анагаахын шинжлэх ухааны ололт амжилт болсон өндөр технологийн энэ мэс засал Монголд нутагшсан. Өнөөдрийн байдлаар бид 57 өвчтөнд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгасан. Амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгуулахаар 600 гаруй хүн хүлээж байна.

Гавьяат эмч Л.Жамбалжав, Бид 2008 онд амьгүй донороос анх бөөр шилжүүлэн суулгасан. 2008 онд 26 настай эмэгтэйтэй “Пад пад” трактороос дагзаараа савж унаж, ухаан алдаж Гэмтлийн эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн ч тархи нь бяцарсан учир эмчилгээгүй, амьдрах боломжгүйг тогтоосон байсан.

Гэмтлийн эмнэлгээс бидэн рүү ярьж, би анх очиж уулзсан. Би ар гэрийнх хоёр хүнтэй уулзсан. Эхлээд тэр хоёр залуу анх их цочирдсон. Бид 3 цаг гаруй ярилцаад, хоёр хүний амь аврах буянтай ажил юм байна гэдгийг ойлгосон. Тэр хооронд хоёр өвчтөнийг бэлдэж, хоёр хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан.

Зөвлөх эмч Б.Төмөрбаатар, Эмнэлгийн практикт нэг цогцосноос 7-8 эрхтэн авч, шилжүүлэн суулгадаг. П.Батчулуун эмчийн албыг буруутгах болсноос хойш амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах зогсож байна. Бид жилд 50-60 хүнд бөөр шилжүүлэн суулгадаг. 2024 онд 10 хүнд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. 2025 он гарсаар амьгүй донороос нэг ч мэс засал хийгээгүй. 

Г.ТӨМӨР: БИ IV БҮЛГИЙН ЦУСТАЙ ДОНОРЫН ХҮЛЭЭЛГИЙН ЖАГСААЛТЫН 14-РТ БИЧИГДЭН, ХҮЛЭЭЖ БАЙНА

Энэ үеэр тархины үхэлтэй донорын хүлээлгийн жагсаалтад буй иргэн Гончигийн Төмөр мэдээлэл өглөө.



Тэрбээр, Би 1977 онд Өмнөговь аймагт төрсөн. Хилийн цэрэгт ажиллаж байгаад бөөрний дутагдал өвчний улмаас гемодиализийн эмчилгээнд ороод, долоон жил болж байна. Зүрх өвддөг болсон, олон жил эм ууснаас ходоодны асуудалтай болж байна. Даралт ихсэж, заримдаа 210-220 хүрдэг. Эрүүл мэндийн асуудал ихтэй болж байгаа учир донор эрхтэн хүлээгээд их удаж байна. Донор олдоод суулгуулчихвал миний амьдрал сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Би IV бүлгийн цустай, IV бүлгийн донор хүлээлгийн жагсаалтын 14-рт бичигдэж байна. Надтай ижил аппаратад орж байгаа олон зуун хүн донороо хүлээж байгаа. 

Миний бага хүүхэд 5 настай. Хүүхдэдээ харагдаж, хэдэн жил амьдрахын тулд амьгүй донорын хүлээлгийн жагсаалтад олон жил хүлээж байна даа. Надтай ижил оноштой олон зуунч хүн амьгүй донор хүлээж байна. Би долоо хоногт гурван удаа гемодиализын аппарад ордог. Нэг орохдоо 3-4 цагаар орно. 

Энэ хугацаанд хамт эмчилгээнд орж байсан долоон хүн нас барсан. Гурав дахь өдөр цуг эмчилгээндээ ороод, тав дахь өдөр ирэхэд "Өнгөрсөн гэнэ ээ, хөөрхий" гэсэн яриа гардаг. Тэр бүхнийг харах хэцүү байдаг. Хэзээ надад асуудал бол гэж бодох, таван настай хүүхдээ харахад хэцүү л байдаг юм. Эрүүл болохын төлөө зүтгэж байна даа. 

Сард нэг удаа донорын төвдөө очиж, донор гараагүй бол яах вэ дээ. Царайчлаад явж л байна даа. 

4 Сэтгэгдэл
Хэрэв тийм бол та бөөрөө зарахыг хүсэж байна уу? gw482053@gmail.com хаягаар бидэнд имэйл илгээнэ үү. Хамгийн сайн үнийг санал болгох 800,000 ам.доллар. Тусламж болон дэмжлэг авахын тулд дугаар (WhatsApp) +1-920-251-9233.
Хэрэв тийм бол та бөөрөө зарахыг хүсэж байна уу? gw482053@gmail.com хаягаар бидэнд имэйл илгээнэ үү. Хамгийн сайн үнийг санал болгох 800,000 ам.доллар. Тусламж болон дэмжлэг авахын тулд дугаар (WhatsApp) +1-920-251-9233.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан