Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ

 

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ. Тус номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Уг төслийг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан "Хилийн чанад дахь номын сан" төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Тус номын сангийн барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэхээс гадна, кофе шоп, зохиолчтой уулзах цаг, номын нээлт, цахим өртөө, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.

Бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тус номын сангийн гадна барилга угсралтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Харин дотор засал чимэглэл, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дуусгана. Мөн төслийн хүрээнд номын сангийн ажилтнуудыг гурван үе шаттай БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд ulбайна. Энэ нь Монгол Улсын номын сангийн үйлчилгээний түвшнийг шинэ шатанд гаргах чухал алхам болно” хэмээв.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 онд байгуулж, 45 гаруй жилийн турш танхимын уншлагын үйлчилгээ явуулж ирсэн. Нийслэлийн таван дүүргийн салбар номын сан нь  жилд 150-200 мянга орчим уншигчид үйлчилж, 500 мянга гаруй цаасан болон цахим номоор олон нийтийн соёл, боловсролын хэрэгцээг хангаж байна. Мөн 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ нэвтрүүлж, NVDA дэлгэц уншигч болон брайль үсгийн хэрэглээнд шилжиж, 3000 гаруй номын сан хөмрөгтэйгөөр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан