Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжтэй болно

Нийслэл хотод агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдол тулгамдсан асуудал болоод байна.

Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид ажиллалаа.

Тус лаборатори нь Улаанбаатар хотын агаарын чанарыг 13 автомат суурин станц дээр 6 үзүүлэлтээр, гадаргын болон хаягдал бохир усны хяналт шинжилгээг сар бүр 8-17 цэгт 10-23 үзүүлэлтээр, хөрсөн дэх хүнд металлыг 7 үзүүлэлтээр, агрохимийн шинж чанарыг 6 үзүүлэлтээр тодорхойлж, агаар, ус, хөрсний чанарын хяналт шинжилгээг хийдэг байна.

Гэвч агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдлыг нарийвчлан тодорхойлох техникийн боломж бүрдээгүй байгааг онцолж, цаашид бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохын тул шинжилгээний тоо хэмжээ, нэр төрөл, чанар, цар хүрээг нэмэгдүүлэх, багаж төхөөрөмжийг шинэчлэх, олон улсын түвшинд хүргэх, инженер техникийн ажилтнуудыг чадавхжуулах зайлшгүй шаардлагатайг байгааг тус лабораторийн удирдлагын зүгээс танилцууллаа.

Үүний дараа БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасангийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар үнэрийн бохирдлыг тодорхойлох техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд олон улсад өргөн ашиглагддаг үнэрт нүүрс устөрөгч тодорхойлох суурин багаж, дагалдах тоног төхөөрөмжийг тус лабораторид авч өгөхөөр шийдвэрлэсэн тухай мэдэгдэв.

Түүнчлэн БОУАӨЯ-наас БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн чадавхыг сайжруулах МОН-21” төслийн хүрээнд лабораторийн барилга шинээр баригдаж, агаар, ус, хөрсөн дэх бохирдлыг 100-аас доошгүй үзүүлэлтээр тодорхойлох боломж бүрдүүлэхээр ажиллаж буй юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан