Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сурагчдын шатрын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ

Сербийн Врньачка Баньа хотод болсон сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын шатарчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, охидын 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин ФИДЕ-гийн дэд мастер Б.Буянхишиг, 11 насны ангилалд ФИДЕ-гийн дэд мастер Ч.Нандинжигүүр нар алт, есөн насны ангилалд Ш.Уранзаяа мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.

ФИДЕ-гийн дэд мастер Б.Буянхишигийн хувьд гурван жил дараалан тус тэмцээнээс медаль хүртэж буй. Ингэхдээ 2023 онд U11 насанд алт, 2024 онд U13 насанд хүрэл, 2025 онд U17 насанд алтан медаль авснаар дэлхийн хошой аварга болов. Тэгвэл ФИДЕ-гийн дэд мастер Г.Нандинжигүүр хоёр жил дараалан дэлхийн аварга болоод байна.

Зургаан насны ангиллаар зохион байгуулсан энэхүү тэмцээнд 44 орны 470 гаруй сурагч шатарчин оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Манай улсаас гурван дасгалжуулагчийн удирдлагад нийт 31 тамирчин өрсөлдөж, ийнхүү гурван медальтай эх орондоо ирж байна хэмээн Монголын шатрын холбооноос мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан