Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Өсвөрийн хөлбөмбөгийн тамирчид Примьер лигийн Фулхэм клубийн сургалтад хамрагдана

Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-аас хэрэгжүүлж буй “Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд Английн Примьер лигийн Фулхэм клуб манай улсыг Олон улсад сурталчлан ажиллаж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын өсвөрийн хөл бөмбөгийн шилдэг 11 тамирчин дөрөвдүгээр сарын 03-нд Англи улсын Лондон хотыг зорилоо.

Хөтөлбөрийн дагуу манай тамирчид 2025 оны 4 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд Лондон хотноо Фулхэм клубийн бэлтгэлийн талбайд мэргэжлийн сургалтад хамрагдах ба 4 дүгээр сарын 6-ны өдөр болох Фулхэм VS Ливерпүүл тоглолтыг урилгаар үзэх юм.

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залууст урам зориг өгөх, спортоор идэвхтэй хичээллэх сэдэл өгөх өндөр ач холбогдолтой.

Дашрамд дурдахад “Go Mongolia” Үндэсний брэнд - Фулхэм клубийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Фулхэм клубийн дасгалжуулагчид Монгол Улсад ирж ажилласан ба нийт 30 клубийн 160 гаруй хүүхдийг хамруулсан сургалт, шалгаруулалтыг зохион байгуулж дээрх шилдэг 11 хүүхэд сонгогдсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан