Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гангийн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг Боловсролын яамны бодлоготой уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтаар тус үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадад тогтвортой бэлтгэх зорилгоор их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх, мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан чиглүүлэх мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан