Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Дэлхийн түвшний багуудтай өрсөлдөж, өөрсдийгөө сорих нэн таатай боломж бүрдлээ

Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-наас хэрэгжүүлж буй “Go Mongolia” Үндэсний брэндийн хүрээнд “Дэрэн” клубын U10 болон U13 насны ангиллын багууд Европ тивд энэ сард болох нэгэн нэр хүндтэй арга хэмжээнд оролцохоор зэхэж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд дээрх багийн тамирчид Германд байрлах “Gert Engels” академитай хамтран бэлтгэл сургуулилт хийж, Европын мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулах ач холбогдол бүрдэж байна.

Энэхүү академи нь дэлхийн олон оронд тоглогч, дасгалжуулагч бэлтгэдэг юм. Улмаар баг тамирчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Португалын Лисбон хотод болох “IBERCUP 2025” олон улсын тэмцээнд оролцоно. Энэхүү тэмцээн нь Европын болон дэлхийн шилдэг академийн багууд өрсөлддөг, өсвөрийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээний нэгт тооцогддог билээ.

Баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээний үеэр "Дэрэн" клубын удирдлагууд “Энэ бол манай хүүхдүүдийн хувьд зөвхөн туршлага биш, мөрөөдлийн эхлэл. Дэлхийн түвшний багуудтай өрсөлдөж, өөрсдийгөө сорих боломж гарч байгаад бид баяртай байна. Эдгээр олон улсын хэмжээний томоохон тэмцээнд оролцох боломжийг олгож, тусалж ажилласан Биеийн тамир, спортын улсын хороо болон “Go Mongolia”-ын хамт олонд талархаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан