Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
УИХ: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Европ дахь дотны итгэлт түншийн нэг БНФУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилт гэдгийг тэмдэглэв.Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера Да Силва хамтын үнэт зүйлсд тулгуурласан хоёр орны харилцааг улам идэвхтэй өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүд чухал ач холбогдолтойг онцлон цаашид хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Тэрээр хоёр улсын хооронд эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээс гадна иргэний аюулгүй байдал, хот байгуулалт, нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцлон тэмдэглэлээ.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан