Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Power Expo & Festival” ирэх сарын 9-11-ний өдрүүдэд болно

НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club” хамтран олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival”-ийг ирэх тавдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулна. Их хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилгоор уг фестивалийг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм. Тус фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power land талбайд болно.Мөн фестивалийн үеэр ннтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан