Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордоос иргэд баялгийн үр өгөөж хүртэнэ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан болон холбогдох албаныхан өчигдөр (2025.04.29) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон Үүсмэл орд ашиглагч “Ачит ихт” ХХК , “Эрдмин” ХХК, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн төлөөллүүдтэй уулзаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав.Уулзалтаар үүсмэл ордуудад олборлолт, санхүү, хууль зүйн судалгаа, тооцоолол хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хувилбарууд гаргаж, орд ашиглагч хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх тухай санал солилцов.ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  “Үндсэн хуулийн дагуу стратегийн ордоос үүссэн үүсмэл ордоос иргэд хувь эзэмшиж, үр өгөөжийг нь хүртэх ёстой. Баялгийн хуваарилалтаа шударга болгосноор, Монгол хүн эх орныхоо эрдэнэсийн өгөөжийг эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо бодитоор зориулж эхэлнэ. Тиймээс хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийх ажлыг эхлүүлнэ” гэсэн юм.Засгийн газрын өнөөдрийн (2025.04.30) хуралдаанаар Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлав. Ингэснээр стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг албажуулж байна. Мөн уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн тохиолдолд гэрээ хийх нөхцөл бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан