Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа

Биеийн тамир, спортын улсын хороо, МҮОХ, Монголын үндэсний академи хамран “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт зорилтот аяныг улс даяар байгуулж, өнөөдөр дүнг танилцууллаа. Арга хэмжээнд БТСУХ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар болон аянд оролцсон сургуулийн удирдлага, багш нар оролцов.

Аяны хүрээнд 10 дугаар ангийн 80 сурагчдын дунд онолын болон бие бялдрын сорилын хэлбэрээр уралдаан зохион явуулахад 69 дүгээр сургууль тэргүүлж, “Эрдмийн ундраа”, 67 дугаар сургууль удаалжээ.

Түүнчлэн багш, дасгалжуулагчдын дунд сурган хүмүүжүүлэх илтгэл, Монгол бичгийн уралдаан зохион байгуулсан ба Монгол бичгийн уралдаанд Эрдмийн хөтөч сургуулийн биеийн тамирын багш О.Анхзаяа түрүүлж, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Цэрэннадмид тэргүүн байр эзэлсэн байна.

“Боловсрол-Бие бялдрын хүмүүжил-Олимпизм” аяны хүрээнд кросс гүйлтийн УАШТ-нд 20 багийн 300 орчим тамирчин өрсөлдөхөд Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургууль тэргүүлсэн бол багийн дүнгээр Дархан-Уул аймгийн 4 дүгээр сургууль түрүүлж, 122 дугаар сургууль, Өмнөговь аймгийн 4 дүгээр сургууль удаах байр оржээ.

“Боловсрол-бие бялдрын хүмүүжил-Олимпизм” аянд 10 сургуулийн нийн 12,821 сургач хамрагдсан нь үр дүнтэй ажил болохыг оролцоч талууд өгүүлж байна. Мөн хамрагдсан сургууль бүр Олимпын танхимаа шинэчлэн засварлаж, урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулсан нь онцлог ажил юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан