Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиадын гурвын даваа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Олимпиадын гурвын даваанд аймаг, дүүргээс шалгарсан нийт 29 багш, 22 суралцагч оролцон ур чадвараа сорин өрсөлдсөн. Олимпиадыг ганцаарчилсан болон анги (баг)-ийн гэсэн  хоёр ангиллаар, хичээнгүй бичиг, хурдан уншлага, зохион бичлэг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан. Олимпиадын гурвын даваанд VI-XII ангийн нийт 5730 сурагч эчнээгээр оролцсон.

Багшийн ангилалд

  • Тэргүүн байрт Баянхонгор аймгийн ЕБ-ын Номундалай сургуулийн багш С.Хандаамаа
  • Дэд байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Пүрэвдорж
  • Гутгаар байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн багш М.Ганбагана

Тусгай байрт

  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн багш Б.Алтанзул нар тусгай байрын диплом, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнуулав.

Сурагчийн ангилалд

  • Тэргүүн байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Ө.Март
  • Дэд байрт нийслэлийн Хан-Уул дүүргийн ШМХФ сургуулийн 12б ангийн сурагч Г.Биндэрьяа
  • Гутгаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч М.Болдмаа

Тусгай байрт

  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин ЕБС-ийн 12г ангийн сурагч А.Ууганжаргал,
  • Булган аймгийн Булган сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Амин-Эрдэнэ,
  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Ч.Мягмарнаран,
  • Баянхонгор аймгийн ЕБ-ын Номундалай сургуулийн 12а ангийн сурагч Т.Хуланнар нар тусгай байрын диплом, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус шагнуулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан