Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО ЦАХИМ ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГУУДААС ТЭРГҮҮЛЛЭЭ

Биеийн тамир, спортын улсын хороо нь 2024 оны төрийн байгууллагуудын мэдээллийн цахим ил тод байдлын индексийн үнэлгээгээр тохируулагч  агентлагуудын ангилалд тэргүүлж, төрийн нийт 56 байгууллагаас 12 дугаар байрт (74.2%) шалгарлаа.Цахим ил тод байдлын индекс нь төрийн байгууллагуудын цахим мэдээллийг иргэдэд аль зэрэг нээлттэй, хүртээмжтэй хүргэж байгааг тоон үзүүлэлтээр хэмждэг бөгөөд тухайн байгууллагын цахим засаглалын хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлдэг чухал шалгуур үзүүлэлт юм.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд үр дүнтэй нэвтрүүлж, иргэдэд мэдээллийг ил тод, шуурхай хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлсний үр дүнд энэхүү амжилтад хүрсэн гэж дүгнэж болно.Монгол Улс цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллийг ил тод, хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа энэ үед тус хорооны үр дүнтэй менежмент, иргэдэд чиглэсэн бодлогын хэрэгжилт нь жишиг болж байна.Цаашид Биеийн тамир, спортын улсын хороо иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд МХХТ-ийн боломжийг үр ашигтай ашиглан манлайлан ажиллахыг зорьж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан