Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд оролцохоор Дорноговь аймгийн Сайншанд явах замдаа аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав.

Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байна.“МАК” ХХК-ийн евро цемент, шохой, хаалга, цонх, дүүргэлтийн блок, пасад, шилэн хийц, агааржуулах ган хоолойн бүрэн автомат үйлдвэрүүд болон “Даланжаргалан нарны цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай Ерөнхий сайд танилцлаа.Цаашид гантиг болон инженерчилсэн чулуун хавтан, керамик хавтан, файбер цементэн хавтан, хуванцраар шуудай үйлдвэрлэх болон бетон хийц, шил ганжуулах зэрэг үйлдвэр байгуулж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр барилгын материалын цогц үйлдвэрлэл бий болж, зөвхөн “Даланжаргалан” барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хүрээнд 2000, “Сэргэлэн” цогцолбор төслийн хүрээнд 1000 ажлын байр шинээр бий болох аж.Мөн Монголд анх удаа үйлдвэр, уурхайн цахилгаан эрчим хүчийг өөрийн эх үүсвэрээр шийдэхээр Сэргэлэн, Даланжаргалан, Хөөт гэсэн гурван байршилд нийт 40 МВт-ын нарны цахилгаан станц, 90 МВт-ын цэнэг хураагуурыг тус компани ашиглалтад оруулжээ. Энэ нь зүүн хойд Азид аж үйлдвэрлэлийн компанийн хэрэгжүүлсэн нарны цахилгаан станцын хамгийн том төсөл бөгөөд цаашид сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг Дорноговь, Баянхонгор аймагт, устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулалтын төслийг Дорнод аймгийн Адуунчулууны уурхайг түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.Импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх бүрэн боломж байгаа ч газрын асуудал, үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу зэрэг хүндрэл байгаа тул эдгээрийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг компанийн удирдлагууд хөндлөө.Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч барилгын салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч ажиллахаар тусгасан. Тиймээс аж үйлдвэржилт, барилга, зам, дэд бүтцийн ажлууд улсын хэмжээнд эхэлж байгаа энэ үед барилгын материал, түүхий эд тасалдахгүй байх нь чухал учир төр, хувийн хэвшил үр ашигтай хамтарч ажиллах талаар холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг, чиглэл өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан