Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Дэлхийн цахим боловсролын чуулга уулзалт БНХАУ-д эхэллээ

Дэлхийн Цахим Боловсролын Чуулга уулзалт (WDEC) “Боловсролын хөгжил ба шинэчлэл: Оюун ухааны эрин үе” сэдвийн дор БНХАУ-ын Ухань хотноо өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтад Боловсролын сайд П.Наранбаяр оролцож байна.

Энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цахим шилжилтийг дэмжих, туршлага солилцох зорилготой юм. “Сургалт-Суралцахуй-Удирдлага-Үнэлгээ-Судалгаа” зэрэг боловсролын бүх түвшинд дижитал шийдэл, технологийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх талаар оролцогч талууд хэлэлцэх юм.

Чуулганд 70 гаруй орны төр, засгийн газрын төлөөлөгчид, НҮБ болон олон улсын байгууллагууд, элчин сайд нар, дижитал технологийн мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн судлаачид, ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын сургуулиудын төлөөлөгчид оролцож байна.

Сүүлийн жилүүдэд цахим боловсрол нь тэгш хүртээмж, ил тод байдал, насан туршийн суралцах боломжийг нэмэгдүүлж, боловсролын шинэ хэв шинжийг бүрдүүлж байгааг олон улсын байгууллагууд онцолж байна. Тус чуулганы үеэр “Дэлхийн Цахим Боловсролын Холбоо”, “Ухаалаг Боловсролын Платформ”, “Цахим Боловсролын Дэлхийн Хөгжлийн Индекс” зэрэг санаачилгуудыг танилцуулж, НҮБ-ын боловсролын дэлхийн шинэчлэлийн зорилготой уялдуулсан бодлогын хэлэлцүүлгүүд өрнөж байна.

Чуулганы үеэр Боловсролын сайд П.Наранбаяр Ухань хотын Биеийн тамирын их сургуулийн захирал ноён Чен Жипинтэй уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны явц, ирээдүйн төлөвлөгөөний талаар санал солилцлоо.

Уг их сургууль нь манай Боловсролын их сургуулийн харьяа Биеийн тамирын дээд сургуультай хамтран ажилладаг бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд 2025 ондоо багтаан Ухань хотноо хоёр сургуулийн оюутнуудын дунд нөхөрсөг спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэнд зочлон, хиймэл оюун ухааны чиглэлээр хийгдэж буй шинжлэх ухаан, технологийн дэвшил боловсролын салбарт хэрхэн нэвтэрч, түүний хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж буйтай танилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан