Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлж байна

Монгол Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг 1.0” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 сая гаруй хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 49.5 хувийг эзэлж байна.

Эрт илрүүлгийн дүнгээр 1.4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн байна. Өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 54.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 15.3 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 9.8 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 7.4 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдийн дунд шүд цооролт 78 хувийг эзэлж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй ЕБС-ийн 1 дүгээр ангийн суралцагчдад хийж буй зүрх, нүд, шүдний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сараас, орон нутгийн илрүүлгийн 2025 оны 4 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. ЕБС-ийн 6 настны эрт илрүүлгийн үзлэгт нийслэлийн 40.753 хүүхдийн 90 хувь нь хамрагдсан байна.

Илрүүлгийн дүнгээр зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.3 хувь, шүдний цоорол 79.3 хувь, харааны өөрчлөлт 20.4 хувьд тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 16-71 хувьтай байна. Орон нутгийн хэмжээнд 38.728 хүүхдийн 84 хувь нь хамрагдсан бөгөөд 71 хувьд шүдний цоорол илэрч, 61.3 хувь нь эмчлүүлсэн. Харааны илрүүлэгт 55.5 хувь хамрагдсанаас харааны өөрчлөлт 15 д тус тус илэрсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан